“Бадрах Энержи” ХХК ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна
Өнгөрсөн арван зургаан жилийн хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 93 оюутан анагаахын болон нийгмийн шинжлэх ухаан, малын эрүүл мэнд, химийн технологи, инженерчлэл болон боловсрол зэрэг олон чиглэлээр суралцжээ. Эдгээр мэргэжлийн чиглэл нь орон нутгийн иргэдийн амьдралын чанар, боловсрол, эрүүл мэнд, мал аж ахуй болон үйлдвэрлэл, технологийн хөгжилтэй шууд холбоотой бөгөөд цаашид Дорноговь аймагт хэрэгцээтэй ур чадвартай боловсон хүчнийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Бадрах Энержи” ХХК-ийн хувьд орон нутагт урт хугацаанд үнэ цэн бүтээх нь зөвхөн үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлөөр хязгаарлагдахгүй. Мэдлэг, ур чадвартай шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих нь компанийн орон нутгийн хөгжилд оруулж буй урт хугацааны хувь нэмрийн нэг хэсэг юм.
Ийнхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь залуучуудад дээд боловсрол эзэмших боломж олгохын зэрэгцээ орон нутагтаа эргэн ирж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараараа хөгжлийн үйл явцад оролцох боломжийг бүрдүүлж байна.