Холбоо барих

Сүхбаатар, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг цурамд орууллаа

Сүхбаатар, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг цурамд орууллаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр (2026.05.15) 07:20 цагт цурамд орууллаа.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Хэрц” гэдэг газар тавдугаар сарын 14-ний 17:54 цагт гарсан ойн гал түймрийг 15-ны өдрийн 01:45 цагт цурамд орууллаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.