Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан аюулгүйн зөвлөмжийг хүргэе.
Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан. Ингэснээр:
-Насанд хүрсэн
-А ангиллын үнэмлэхтэй
-Улсын бүртгэлийн дугаартай
-2 талдаа тольтой
-Хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч хөдөлгөөнд оролцох эрхтэй болно.
Хэрэв дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгоно.
