Холбоо барих

НД-ын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллагын арилжааны банк дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатайгаар нээнэ

НД-ын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллагын арилжааны банк дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатайгаар нээнэ

Монгол Улсын Засгийн газрын  2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дүгээр тогтоолын хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл төлөгч, ажил олгогч, хуулийн этгээдийн шүүхийн шийдвэрээр тогтоосноос бусад хууль, журмаар битүүмжилсэн дансыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн  1 сарын хугацаанд нээх ажлыг зохион байгуулж байна. 


Данс нээхтэй холбоотой мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 11-328030-506 дугаарт холбогдож лавлах утас, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгдөг харъяа 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлах утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.