Холбоо барих

Даавуун хүүхэлдэйтэй гэрлэж гурван хүүхэдтэй болжээ

Даавуун хүүхэлдэйтэй гэрлэж гурван хүүхэдтэй болжээ

39 настай бразил бүсгүй Мейривоне Роча ид ковидын үеэр Марсело хэмээх даавуун хүүхэлдэйтэй гэрлэж олон мянган дагагчтай болжээ. 2021 онд тэд радиогийн ярилцлагад орж хайрын түүхээ ярьж байхад хүмүүс нэг их сонирхоогүй аж.

Мейривоне, Марсело хоёр 2021 оны арванхоёрдугаар сард 250 зочин урьж хуримаа хийж байсан бол өнөөдөр бүр гурван үр зулзагатай болжээ. Бүсгүй нөхөр, хүүхдүүдтэйгээ зугаалж, тансаг зоог барьж, хүүхдүүдийнхээ нэрийг шивүүлсэн тухайгаа Инстаграмд оруулах болсноор 170 мянган дагагчтай болж инфлүүнзер хэмээн нэрлэгдэх болжээ.

Саяхан Марсело түүнд үнэнч бус загнаж, мөн нэг хүүхдийг нь хулгайлах оролдлого гарсан ч энэ бүх асуудлыг даван туулж чадсан гэнэ. Том хүү нь Марселиньо, дараагийн хоёр нь Эмилиа, Марсела хэмээх ихэр охид. Ковидын үеэр уйдсан Мейривоне ээждээ хандаж хааяа бүжиглэж байх даавуун хүүхэлдэй хийж өгөхийг хүсчээ. Ээжийнх нь хийж өгсөн хүүхэлдэй шууд л таалагдаж анхны харцаар дурласан аж. “Марсело мах, яснаас бүтсэн ямар ч эр хүнээс илүү сайн. Учир нь тэр миний хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрдөг” хэмээн бразил бүсгүй ярьжээ.

Б.Нямдорж