Холбоо барих

“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө

“Саньяа-2026

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам ирэх сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах тус наадамд Монгол Улсаа төлөөлж 8 спортын төрөлд 55 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.

Саньяа 2026 Азийн Элсний наадамд оролцох Монголын баг тамирчдын мэдээлэл:

  • Сагсан бөмбөг 3X3: Эрэгтэй баг 4, эмэгтэй баг 4 тамирчин
  • Хөнгөн атлетик: 2 тамирчин
  • Элсний Гандбол: Эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг 7 тамирчин
  • Триатлон(Акуатлон): 2 тамирчин
  • Жюү жицү: 12 тамирчин
  • Текбол: 2 тамирчин
  • Элсний волейбол: Эмэгтэй баг 4 тамирчин, Эрэгтэй баг 4 тамирчин
  • Элсний бөх: 4 тамирчин оролцоно.