Холбоо барих

Б.Баттүшиг өвлийн олимпын наадмын аварга АНУ-ын шигшээ баг тамирчдад шагнал гардууллаа

Б.Баттүшиг өвлийн олимпын наадмын аварга АНУ-ын шигшээ баг тамирчдад шагнал гардууллаа

Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө. 
Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж   46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав. 
Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулж Монголын спорт олимпизмын түүхэнд нэгэн тод томруун үйл явдлыг дансаллаа. 
Ташрамд сонирхуулахад АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны 02.22 нд олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол  46 жилийн дараа буюу 2026.02.22 нд 3 дахь алтан медалиа хүртэж өвлийн олимпын наадмын амжилтын түүхээ зузаатгалаа.