Шизүока мужийн Изүнокүни хотын өсвөрийн жүдо бөхийн тэмцээнд Монголын баг тамирчид оролцов
Монгол Улсын Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Шизүока мужийн Изүнокүни хоттой эгч дүү хотын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд Монголын Жүдогийн Академиас өсвөрийн 10 тамирчин өрсөлдөв.
Изүнокүни хотоос 10 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын нэрэмжит цомын төлөөх тэмцээн болгосонтой холбогдуулан багийн төрөлд I дүгээр байр эзэлсэн Хамамацү хотын “Икүсэйкан” клубын тамирчдад Элчин сайдын нэрэмжит цом, өргөмжлөлийг гардуулав.
Тус тэмцээнд оролцсон Монголын Жүдогийн Академийн баг тамирчид багийн барилдаанд мөнгөн медаль, хувийн төрөлд алтан медалийг М. Төгөлдөр, И. Тэлмүүн, З. Буянравших нар, хүрэл медалийг А. Ачитбилэг, Ө. Далайбулаг, А. Алтангэрэл нар тус тус хүртлээ.

